Хэрвээ эр хүн нэг хүсвэл ... Охидоо


Хэрвээ эр хүн чамайг хүсвэл юу ч тэрнийг зогсоож чадахгүй. Харин эр хүн чамайг орхихоор шийдсэн бол юу ч тэрнийг үлдээж чадахгүй. Эр хүний төлөө харамсаж, түүний зан чанарт нь тохируулж амьдрах хэрэггүй. Зүрх сэтгэлийн шаналалд автахгүйн тулд үргэлжид зөн совиндоо итгэ.
Харилцаандаа зориулж өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөхөөсөө өмнө түр азна. Дурлалт эр чинь чиний амьдралын, чи түүний амьдралын жинхэнэ утга учир мөн эсэхийг танисныхаа дараа л эр хүний төлөө зүрх сэтгэлээ зориулж эхэл. Залуу чинь чиний хүссэн хайр халамжийг өгч чадахгүйгээс болж та хоёр салахад хүрсэн бол "найзууд" болж үлдэнэ гэдэг байж боломгүй асуудал.
Хэрвээ залуу чинь чамайг нэг л удаа хуурсан бол бүхнийг дуусга. Хоёрдах боломж гэж байх ёсгүй. Бүх зүйл сайжрана гэж хүлээсээр байх хооронд чинь нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрч харамсаад ч буцааж олж чадахгүй зүйлүүдээ алдсан байх болно. Харилцаагаа амьд байлгахыг хүсвэл удирдлагыг гартаа ав. Эмэгтэйчүүдийг жирэмслүүлж орхидог шалиг залуугаас зайгаа барь. Тэр чамтай ч гэсэн тэгэж харьцахгүй гэсэн баталгаа байхгүй.
Залуугийнхаа найзуудаас өөрийнхөө найзуудыг чадах чинээгээрээ тусгаарла. Эрчүүдэд өөрийнхөө тухай бүхнийг мэдэх боломж бүү олго. Нууц хэвээр үлдэх ёстой юмыг нууц хэвээр нь үлдээ. Үгүй бол тэр дараа нь нууцыг чинь чиний эсрэг ашиглах үе ирж болно. Эр хүний зан чанарыг чи хэзээ ч өөрчилж чадахгүй, тиймээс хүчлэх хэрэггүй.
Хэдий залуу чинь чамаас илүү мэдлэг боловсролтой, нийгэмд эзлэх байр суурь өндөртэй байсан ч түүнд тэр өөрөөс чинь илүү чухал гэсэн мэдрэмжийг түрүүлж болохгүй. Эрчүүдийг эмэгтэй хүний хувьд БУРХАН байх ёстой гэсэн мэдрэмжийг нэг л удаа түрүүлэхэд бүх л насны чинь алдаа болж хувирна гэдгийг мартаж болохгүй. Эр хүн л бол эр хүн, илүү ч үгүй дутуу ч үгүй эр хүн л бол эр хүн. Эрчүүдэд өөрийнхөө амьдралын замыг чинь тодорхойлох боломж хэзээ ч бүү олго.
Хэн нэгэн бүсгүйн эрийг хэзээ ч битгий булаа. Хэрвээ тэр чинийх болохын тулд эксээ хуурсан бол дараагийн удаад чамайг ч гэсэн хуурахгүй гэх газар байхгүй. Болз, зугаац. Тэглээ гээд өвөр түрийндээ орох биш, эрчүүдийг тань. Таалагдсан залуугаа өөрийн болгохын тулд тачаангуй харагдахаас гадна тачаангуй сексдэж сур. Хадмын гэр лүү хэзээ ч битгий нүү. Галтай сайхан харьцаа чинь хэдхэн хоногын дотор л мөс шиг хүйтэн болж хувирах магадлал өндөр.
За тэгээд эцэст нь хэлэхэд ... Эр хүн чамайг өөрийн болгохыг хүсэх л юм бол юу ч тэрнийг зогсоож чадахгүй гэдгийг санаж яв.

Фото зураг дэр сайхан гарах зөвлөмж

Олон хүн зураг авахуулах дуртай байдаг. Зураг болгон дээрээ сайхан гарахыг хүсэхгүй хэн байх билээ. Гэхдээ энэ нь тэр бүр санаснаар болдоггүй. “Фотогеничный” буюу зураг дээр сайхан гардаг хүмүүс амьдрал дээр гоц сайхан харагддаггүй. Тэд зөвхөн зургийн аппаратны өмнө биеэ огт барьдаггүйтэй холбоотой. Ингээд зурган дээр сайхан гарах хэдэн аргыг хэлж өгье.
"Фото зураг дэр сайхан гарах зөвлөмж" цааш унших »
ХАЙР-н програмыг яаж суулгах вэ?
 
хайр дурлалҮүнийг уншаад үзээрэй хөгжилтэй мөртлөө үнэн байна шүү. Та нар ч гэсэн энэ програмаар туршаад үзээрэй


"ХАЙР-н програмыг яаж суулгах вэ?" цааш унших »
Дэлхийн хамгийн өндөр, хамгийн жижиг...
   

"Дэлхийн хамгийн өндөр, хамгийн жижиг..." цааш унших »
Оддын тэжээмэл амьтад
Амьтанд хайртай хvмvvстээ зориулаад дэлхийн алдартай одуудын хөөрхөн нохдын зургыг хvргэж байна. Ихэнх хvмvvс гэртээ амьтан тэжээдэг шvv дээ. Тэдний дийлэнх нь ноход байдаг байна. Нохой эзэндээ vнэнчээс гадна заасан юмыг нь сайн сурч гэрийнхнийгээ эзгvйд гэрээ харж vлддэг гээд олон давуу талуудтай. Гэхдээ ямар нэгэн амьтан тэжээхэд тvvнийг хооллох, ариун цэврийг нь сахиулах гээд арчилгаа их шаарддаг аж. Харин алдартай одуудын хувьд бол эдгээр зvйлсийг хэд дахин давуулан биелvvлдэг ба тэдний хайртай амьтад нь дээд зэргийн ресторанд хооллож, гоо сайханд орж, алдартай фирмийн хvзvvвч, зvvлт зvvж , тансаг орд харшид дээдсийн амьдралаар амьдарддаг аж.

 



Ємнєд Африкийн жvжигчин Charlize Theron хайртай mutts-н хамт
"Оддын тэжээмэл амьтад" цааш унших »
Хөгжилтэй зурагнууд

"Хөгжилтэй зурагнууд" цааш унших »
Цэцгийн хэл
Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг тул сонголт хийхдээ бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааран уншаарай.

"Цэцгийн хэл" цааш унших »
Хятадын гуйлгачид...

"Хятадын гуйлгачид..." цааш унших »
Дэлхийн хамгийн жижигхэн амьтад...
1. ЭНЭХҮҮ ДАЛАЙН МОРЬНИЙ УРТ НЬ 16ММ БӨГӨӨД ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ХУМСНААС ЖООХОН ЮМ БАЙНА. ЭНЭ ДАЛАЙН МОРЬНЫ НЭРИЙГ ХИПУКАМПҮС ДЭННИС ГЭДЭГ БА ҮҮНЭЭС ЖИЖИГХЭН 13ММ ДАЛАЙ МОРЬ БАС ОЛДОЖ БАЙСАН ЮМ БАЙНА. ЭНЭ НЬ ДАЛАЙН ГҮНИЙ 13 ААС 90 М ИЙН ГҮНД АМЬДАРДАГ ЮМ БАЙНА.
"Дэлхийн хамгийн жижигхэн амьтад..." цааш унших »
(Нийт: 164)